
Энэ кинонд дуртай бүсгүйчүүд зөндөө. Хамгийн их үзэгчидтэй байгаа цувралаар шалгарсан ба нийтдээ 7 хэсэгтэй хамгийн цөөн ангитай хэсэг нь 6 дугаар хэсэг.
Ээдрээтэй бас сургамжтай гоё кино санагддын. Бүх дүрүүд өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой ба киноны үйл явдал нь урьдчилан таашгүй сонирхолтой дандаа гэнэтийн сюрприс барьдгаараа ийм олон үзэгчийг байлдан дагуулдаг биз.
Би энэ киноы талаар өчүүхэн бодлоо бүсгүйчүүдтэйгээ хуваалц юу л гэж бичиж сууна.
Гэрийн эзэгтэй бүр хоорондоо тэс өөр хүмүүс бөгөөд алий нь аль гээд муулах бас магтах хэцүү.Хэт нэг талаа барьсан болох юм. Эдний адил тал нь гэвэл яаж ч байсан гэр бүлийнхээ төлөө юу ч хийхээс бэлэн мөн заавал нэг гярхай арга, цаг алдалгүй сэтгэж самбайчилан эвгүй байдлаас эвтэйхэн гарчихадгаараа надад маш их таалагддын.
Хүн бүрийн хувьд өөртөө тусгаж бодвол: Би гадаад байдлаараа Линэт шиг ч юм уу, зан ааш нь Сюзань ч юм уу, тийм болохысон гэдгээрээ Бри шиг.Аан харин Габи надаас нэлээн хол байдаг санагддын.
үзэж суухадаа иймэрхүү юм бодоол суунашдээ хэхэ.Мэдээж кино юм чинь хэтрүүлэг байгаа хэдий ч хүмүүсийн хооронд гарч байгаа харилцаа асуудал зэргээрээ амьдралтай ойрхон кино.
Миний хувьд гэр бүл дөнгөж зохиогоод удаагүй ээж болоод удаагүй болохоор өөрийгөө амьдрал дээр ямархуу гэрийн эзэгтэй ямархуу ээж болох бол гэж их олон талаас нь төсөөлхийн.
Ямар ч байсан амьдралд хэцүү асуудал тулгарахгүй байна гэж үгүй тул түүнээс тухайн үед нь айлгүй сэтгэлээр уналгүй зоригтой байхым шүү гээл одооноос л өөртөө захидыншдээ цаадах чинь.
Та нар үүнийг үздэг бол хальт би иймэрхүү эзэгтэй гээд бас бодлоосоо хүваалцвал яажийнэ?
"Яахаас ч буцахгүй эзэгтэй нар ( харин та ямар эзэгтэй вэ?)" цааш унших »