Яг үнэндээ залхатлаа хүлээдгийн байнаа.Өвдөхөөс айгаад байсан хүн чинь одоо л өвдөөд өгөөсэй өнөөдөр өвдөх болов уу энэтр гэж хоног хүлээсээр ... Ямар сайндаа эмнэлэг дээр очоод худлаа яриад үзүүлсэн чинь болоогүй байнаа харьж болноо гээд хэхэ чамдаанаа чирээд эргээд ирсэн.Нээрээ гэдэс язрахгүй байна гээл онгироод байсан сүүлийн хоёр долоо хоногт ч язардын байна. Тос өөхөө түрхээл байсан нэмэргүй наасан.Гутал бөгж мөгж одоо 2 гурван раазаар нэмж өмсөх гээд байгаамуу, Гар хөл эцэстээ тултал бамбайцымшиг байгаан. Гараа дэрлээд унатахаар нэг жирвэгнээд байдагшдээ тэрэншиг хурууны үзүүрүүд жирвэгнээстэй нээх хатуу л юм байна.Олигтой талх ч зүсэж чадахгүй хүчгүй болж, гараа тулт л нь атгаж болохгүй байна шүү дээ хө.Уг нь жингийн хувьд эх бүр өөр байх л даа зарим нь эхний үе дээрээ бараг жирэмснээ сонсонгуут таргалаад эхэлдэг бол зарим н гайгүй байж байж байгаад сүүлийн нэг сардаа л нэмээд би яг энэ нь юм шиг байгаан. Гар хөл тэгж таргалсан ч шилбэ булчин энтэр зүв зүгээр тэгэхээр хавангаас бас өөр юмуу даа.Хүүхэд доошоогоо дараад байдгиймуу доор нуль өвчин босож суухад амаргүй нэг иймэрхүү шинж тэмдэгтэй төрөх өдөртөө тулаад байна даа. Хэдэн сар жил болчихооро жирэмсэн байсанаа мартчихдаг юм шиг байгаан хүн бүрээс асуухын санахгүй байнаа яг гээд байна лээ.Яахав блог дээрээ тэмдэглээд орхичуул бас хэн нэгэнд хэрэг болох ч юм билүү. Надаа дараагийн төрөлт дээр ч юм уу хэхэ.Ихэнхи төрөлт хугацаанаасаа нээх хол зөрдөггүй л юм гэсэн гэхдээ бас эрт хүрээд ирэх болуу гээд бэбэ гээ хүлээгээд суучихдаг над шиг ээжүүд зөндөө байх оо.Хөдөлбөл хурдан бөгөөд амахран төрдөг гэж дуулсан болохоор үнэндээ сайн тэнэжийнэ өө.Улам бие чинь хөнгөрөөд төрөх шинж алга айн. За тэгээд 2 яс салчихаар энэ хүлээлт энтэрээ мартчихдаг байх л даа. Ямартай ч бичкэн тэмдэгглэл үйлдчилээ.Удахгүй надшиг төрөх гэж байгаа ээжүүддээ сайн сайханыг хүсэе!

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: