Хүүxэд маань бор хоолонд орох болж.Хөөрхөн юм аа халбага бариад урд нь суусан чинь сонин байна лээ шүү.Урд нь дүү нараа хооллож байхад ер ийм сэтгэгдэл төрөхгүй байсан.Мэдээж бас өөр л байх л даа.Өөрөө төрүүлээд хөхүүлээд хооллохоо өөрөө шийднэ гэдэг чинь гоё юм оо. Анх халбагааар өгөхөөр сураагүй ярвайдын байна. Тэхээр нь хуруугаа сайн угааж байгаад хуруугаараа хэд өгөөд амты нь мэдрүүлчиж байгаан тэгээл ок.Яарлгүй ямартай ч сүүнээс өөр зүйлийн амтыг өгч байгаам л даа. Тэгээд би чинь ном сэтгүүлээс заавар харах дуртай тэгээд баримжаа авангуутаа өөрийнхөөрөө.
Хүүхэд байгалаасаа чихэрлэг ба махан зүйлд дуртай байдаг.Тэгэхээр чихэрлэг зүйлээр эхэлээд амт өгчүүл давстайг нь дараа н хүлээж авахадаа муу гэсэн байна. Тэгээд ногооны нухашаар эхэлвээ. Дуртай иджийнэлээ хэхэ.Махыг бол яараад яахав тэгээд ч 5 сараас эхлэх юм гэнэ.Жимсний нухаш ногооны нухаш ээлжилж өгөөл байгаа ч хурдан бантан хийж өхийсөн гээл дотроо догдлоол байгаа.
Ер нь хоол өөрчлөгдөнгүүт өтгөнд нь өөрчлөлт ордог гэнүү?! Тэгсээн манай хүүхэд 6 хоножийж хөөрхий нээх өтгөөн баалаашд.Хөхний сүү дан уужийхадаа зоргоороо л шингэн гаргаад байсан одоо ч хөөрхий том болжино доо.
За тэгээд хоол хүнсэн дээр зөвлөлдөх юм байвал хэлээд гараарай ээжүүдээ.
Блогийн нүүр » Хооллох болжээ
2009-10-04 04:20:15

Сэтгэгдэлүүд:
манай эгчээс нуль аз жаргал үнэртээл
миний охин ийм жижкэн байлуу л гэж бодлоошд хэхэхэ
Сэтгэгдэл үлдээх: