Юм юм сурч эхэлж байн оо



Тэвэрч байгаад тавихаар уйлж энэтр одооноос л хүмүүжүүлнэ гэжүгаа.Хуруугаа нээх хөөрхөн хөхөөд байгаа.Анхандаа болиулах гэж нэлээн хорьдог байсан болихгүй болохоор нь яахав орхичдог ч юм уу гэж бодохын.Манай нэг дүү маань эрхий хуруугаа хөхдөг байсан л даа.Гэхдээ угжны хүүхэд болохоор бас байнгын нэг юм амандаа хөхөх гээд байдаг ч байж магад.Том дүү бид 2 ихэнхидээ хардаг байсан болохоор өхөөрдөөд гараа хөхөх гэхээр нь улам ойртуулж өгсөөр тэгээд дараа нь нэлээн том болтлоо хөхсөн ба шөнө орондоо байнгашд. 
Гадаадынхны хүүхдүүд ихэнхи нь л хуруугаа иддийн билээ буруудсан юмгүй гэж байна лээ эдний эмч.Тэгж тэгж би бодоод хуруугаа идвэл идэг өөрөө л мэдэг гээд орхичоод л байж байна.
Эсвэл соосог идэг үү гэсэн анхнаас нь би унтангуут нь сугалаад авчдаг байсан болохоор одоо нээх дуртай биш л дээ. Хуруугаа хөхсөн ч соосог хөхсөн ч тагнайд нь нөлөөлдөг гэсэн. 
Яагаад би заавал аманд нь юм хөхүүлэх гээд байна вэ гэхээр хөхнөөс гарахад зайлшгүй энэ 2ын аль нэгийг хүүхэд сонгох гээд байгаан.
Тэгэхээр эцсийн дүнд 3 4 нас хүртлээ соосог уу!эрхий хуруу юу! аль эсвэл мээм үү болоод байгаан.
Мээмнээс эрт гаргалаа гэж захаасаа аваал хэлжинэ л даа.Энэ бас шалтгаантай тул тэр бүрийг заавал нурших гэсэнгүй байдаг л зүйл.
Би чинь өөрийгөө мэддийн одоо л хүүгээ ухаан суухаас нь өмнө гаргахгүй бол дараа нь хүү янз бүрээр ээж рүүгээ харж эрхлээд гомдоллоод унавал за тэгээд мөдгүй.
Бүрэн гаргатлаа 1-2 сар тэртээ тэргүй шаардагдана.Өөрийнхөө мээмийг ч хүүхдээ ч бодсон ажуухнаар.Хүүхэд одооноос юм сурахадаа маш хурдан.
Зарим хүний нүдээр харахад хүүхдээ бодохгүй байгамшиг боловч үгүүмааа хэхэ.
Манай эгч нар хүүхдээ нэлээн овоо болонгуут нь гарганаа гэсээр тэр үед нь нөгөө л улиг болсон арга,хөхний толгойнд эм түрхэнэ давс түрхдэг аргуудаа хэрэглээд хүүхдээ улам зовоогоод байдаг.Тэгээд чадахгүй бол ахиал хөхүүлчинэ.Тэгэнгүүт хүүхэд ойлогчино мөд гарахгүй хэд хүртлээ ч хөхдиймб дээ бүү мэд.Ээжийгээ царай алдтал хорчийтол нь хөхчдөг юм байна лээ.Шөнөжин үлгэчинэ.
Мээмээ хөхсөн хүүхэд эрүүл чийрэг байдаг гэх.Байнга өвчин ярисан ээжүүд байна л даа. Мэдээж хөхний сүү шиг сайн юм байхгүй ч бас тэгж туйлширах дэмий л гэж хэлэх гээл.
Хүүхдээ мээмээрээ л элэг бариад гэдэг шиг мээмээрээ л унтуулаал тэрэншиг амархан юм алгаа.Өөрөөр нь ядарахаараа унтдаг болгохын тулд одоо л сургахгүй бол хэзээ ч үгүй болох гээд байна хэхэ.Монголдоо байсан бол бас авах хүн ихтэй тааралдсан газраа мээмээ ил гаргаал өгчинө.Энд чинь эсэгрээрээ шүү дээ.Тэгхээр нээх л хүүхэдтэйгээ зууралдсан ээж байж болохгүй байна. Би ч бараг наалдаастай байх санаатай байгаан.Хүүхдээ сургахаас гадна эхлээд өөрийгөө бэлдэх чухал юм билээ.Ганцаарнг нь унтуулчаал дэв дэв гээл унтаж чадахгүй гүйж очоод байсан одоо больсон.Одоо бараг уйлахы нь хүлээгээд гэвтээд байх зүрхтэй болоод байгаан хэхэ.Даан ч нэг уйлдаггүй амар хүүхэдтэй хэхэ.
Ээжүүд надшиг ингэж боддог болуу юу вэ гэхээр манай хүүхэд нүүрээ базаад мажих гэхээр нүдрүүгээ гараа хийчих гээд байхын тэрнээс нь айхын яадын болоо.Тийм түүх сонсоогүй болохоор бас гайгүй биз гээл бодохын.
За тэгээд ихэнхи монгол ээжүүд 3 нас хүртэл хөхүүлэх санаатай байдаг тул энэ бичлэгээс болж би ч загнуулах байх доо. 
Энэ сэдэв дээр ээжүүд маань санаагаа хуваалцуул юу гэлцэхнэ вэ гэдэг нь илүү сонин санагдаад.

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-10-05 19:36:57
ХЭ ХЭ ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮСДЭЭЭЭ ХЭРГЭТЙ ШҮҮҮ ДЭЭ ХӨ
2. Hilde | 2009-10-05 19:39:28
3 nas ni ch yu yum be... gehdee dor hayaj 6 sar hurtel huhuuleh sain l gej duulj bsan. europa-d ehchuud er ni neeh xuxuuleed baihguim doo, dandaa soosigtoi yumnuud yabaad baihiin bailee. yamar ch bsan bolomjtoi bol 1 nas hurtel ni xuxuulnee geed bodoj l bna, gehdee yag garaad ireheer ni yahiin bgaan buu med dee
3. Diams | 2009-10-05 19:47:34
bolomjtoildoo hu ug ni hehe ter ued chn huuhed garnaa gj ugui shudee eejiinhee hairiig hurgeed zalitaad yanz yanz bolood
4. gorzook | 2009-10-05 19:52:38
Мээмнээс эртхэн гаргах нь зөвөө. Хэрэв нэмэлт хоолонд оруулаад эхлэчихсэн бол хөхний сүүний чинь хамгаалалт гэх юмуудаа ер нь тэгээд алдагдачихаж байгаа юм. Тиймээс эртхэн ухаан суухаас нь өмнө гаргачих. Сүүлд нь хүүхдээ ч өөрөө ч зовно гэдэг нь үнэн шүү. Би охиноо 4 сар хагастай бор хооолонд оруулаад, бага багаар 6 сар хүртэл нь хөхүүлээд мээмнээс нь гаргачихсан. Тэгээд л 6 сартайгаас нь эхлээд л өрөөнд нь орой 6 цаг гээд ганцааранг нь унтуулаад сургачихсаншд. Орой сайхан усанд оруулаад, оронд нь хэвтүүлээд бамбаруушийг нь хажууд нь тавиад ном уншиж өгөөд л унтуулчихана. Манай охин бүр дасчихсан одоо болтол орой 7 гээд л бамбаруушаа тэврээд номоо уншуулаад өрөөндөө ганцаараа унтачихдаг юм. Үнэхээр амар. Тэр хуруу хөхөх гээд байдаг нь гарыг нь сайн угааж харж байхгүй бол атгасан гаранд нь шүлс нь ороод үнэр энэ тэр орчихсон байх тохиолдол бий шүү. Ер нь соска, хуруунаас гадна дэр ч юмуу, зөөлөн тоглоомтой бас найзлуулж болношд. Манай охин мээмнээс гарахда нэг бамбарууштай найзласан одоо болтол салдаггүй. Хөөрхий муу Эмми байхгүй бол манай хүний амьдрал хэцүүднэ шүү дээ. Одоо ч Эмми маань хөгшрөөд доторх хөвөн нь цуваад эзэн нь том болоод л байна. хэхэхэ.
5. Diams | 2009-10-05 19:57:54
bayarllaa gorzookooo!Harin neg nz l olj uhgui bol chihmel togloomnuudiin uzuuriig bs nortol huhchdiin henii n nzluulah ve hehe
6. molor | 2009-10-05 20:05:54
хэхэхэ, хөөрхөн золиг вэ? хурууг нь битгий хөхүүлээ. би бага дүүгээ 16 хүртэлээ хуруугаа хөхөөд байхаар нь гаргах гэж тамхичинтай тэмцэж байгаам шиг л юм болсийш д. уруул амь дорвойгоод, үүдэн шүд нь эмсийгээд онцгүйм билээ
7. tungaamnh | 2009-10-05 20:15:34
ямар гоё юм бэ...ххүүхдээ гэж сайхан амьтан шүү
8. gorzook | 2009-10-05 20:57:13
Хэхэ. Тэгэж хөхөж байгаад больчихоно оо.
9. Diams | 2009-10-05 20:58:44
horiod bhaar bolichdiin bishuu teged demjeed baival surchinadaa te
10. sweetcat | 2009-10-05 21:02:57
goy yumaa eejuud boltson humuus.. sayhan egch min huutei bolood yag ingeed l huuge yariad l yariad l bdag boltson mani metiig tooj bga yum alga hehehe huuhed chin eruul tornig ee diams
11. chimgeeitgel | 2009-10-05 21:59:43
уншлаа хөөрхөн санагдлаа. хүүхэдтэй эхчүүд санаагаа хэлцгээнэ бизээ.
12. Diams | 2009-10-06 02:52:47
bi chimgeeitgeliig Chimgeeteisetgel gej unshjiival yaahuu hehe ali deerees n tegeed bgan
13. dosu (зочин) | 2009-10-06 15:36:44
yaa manai anai chini super eej bolson bn shde aan ter garnii tuhaid neere jijighen belii bdiishde
umsuuldeg nuuree urhaas sergiilsne tiim yum umsuulchihgui tegeel amar shde
14. Diams | 2009-10-06 15:53:16
hehe beelii umsuulsen chn nortol n huhchdiin hehe gehdee haayaa argaguituul umsuulneldee udahgui garaa zahirch surah bhaa bs hehe bayarlaa doska
15. od (зочин) | 2009-10-07 03:46:47
Hi,bi yum asuuh geed l bi bas EU d bdg udku turuh geed l huleegeed l bjiina..turuugui huuhded yum avch bolku gedeg ch yaaltachgui avahaas uur argagui geed yumnuudiig n tsugluulaad l baina..turuhud n er n yamarshuu yumnuud yaj umsuulnee gej gaihaal bna..heregtei shaardlagatai yumnuudiig n helj uguuch

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.