Мээмнээс гаргах үе бол хүүхэд бор хоолонд орж эхэлснээс хойш байвал зүгээр.
Хүүxэд өөр амтыг мэдэрч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хөхнөөс гаргахад амжилттай байдаг.Энэ шилжитийн үе заримдаа эх үрд их эмзэг тусна.Эхэндээ өдөржин бага өгсөн хөх ихэнхидээ шөнө чинэрээд унтуулахгүй. Бага зэрэг суллаж саагаал яваад байх тэгээд яваандаа чинэрэлт багасаад ирэхээр албаар чинэрүүлж суллахгүй л байх хэрэгтэй.Энэ өвдөлт хамгхийн ихдээ л 7 хоног үргэжилэх ба дунд нь гац 2 оос хэтрэхгүй 50мл хэрээтэй багахан суллаад яваад айхад болно.Тэгээд нэг л өдөр нь мэдэгдэхүйц хөх тань хөнгөрөөд ирнэ.
Хүүхэд бүрийн зан ааш юмыг хүлээж авах байдал амтлалт зэрэг өөр байдаг тул бусадтай заавал адил байх албаггүй.Хүүхэд хэр орой гарна төдий чинээ удаан хөхнөөс гарна.4 сараас 5 хүртэл нэг сарын турш шилжилтийн үе үргэлжилбэл их зүгээр. Ухаан орцон хүүхэд мөн амтлах чадвар юм ялгах нь сайжрах тусам мээмээ идэх гээд янз бүрээр ээжийгээ аргалаад байхаар эх нь өрөвдөөд бас шууд гаргаж зүрхэлэхгүй явсаар хүүхэд ээжийнхээ энэ сул талыг ашиглан бүр ч гарахгүй шүү дээ.
Эртхэн эхлээд яаралгүй үргэлжлүүлэх ба хэт хурдан гарвал хүүхдэд ч хэцүү эхийн хөх ч хагарч болзошгүй. Жилтийн үе маань багадаа л хэдэн өдөр ихдээ хэдэн сар ч байж болно.
Удахгүй ажилдаа орох гэж байгаа эх бол цагий нь тулгалгүй хамгийн бага нь 3 долоо хоногоос эхэлбэл болно.
Хөхнөөс гаргахад эх ба хүүxэд 2 улаа ямар нэгэн хэмжээгээр стрест ордог ба өмнө нь бие сэтгэл санааны бэлтгэлгэлтэй байх ёстой.
Доорхи программын дагуу өөртөө тааруулаад оролдоод үзээрэй.
-Бэлтгэл ажил:
Хүүхдээ эхний удаад хэт битгий хүчил
Хөхний сүүгээр угжаад үзэх
Хөхөө өгч байснаас өөр байрлалаар угжих
Угжийг халуун усанд дүрж халаах
-Эхний өдөрүүд
Зөвхөн орой эртхэн угжих. Нийтлэгээр бол (Хөх-09:00 , 12:00 , 15:00, Угж- 18:00 Хөх 21:00)
Хүүхэддээ ойлгуулах гэж сайн тайлбарлаж ярилцаж яагаад болохгүй гэж.
Дээрхи хэмнэлээ 3-4 өдөр үргэлжлүүлээд хүүхэд хэр хүлээж авч байгагаас шалтгаалж дараагийн шатанд шилжинэ.
-Хэдэн өдрийн дараа:
Хүүхэд бэлэн бол өдөрт 2 өгөөд эхэл өөрөөр хэлбэл өглөө оройдоо.(Хөх-08:00, 21:00 , Угж- 12:00, 15:00 , 18:00) гм
Дээрхээ мөн 3-4 өдөр
-Дараагийн өдрүүд:
Ингэж хэдэн өдөр үргэлжилсэний эцэст та өөрөө байдлыг харан шийдвэрээ гаргаж болно.(оройтоогүй байгаа ба сүү урдьнийхаасаа багасаж шалиагүй байгаа)Энэ мэтээр үргэлжлүүлэх үү эсвэл хөхнөөс гаргахаа болих уу гэж!?
За тэгээд үргэлжлүүлбэл угжаа орой дараалан 2 өгч (18:00 , 21:00 цагуудад) хэд хоноод болж байвал өдөрт нэг л удаа хөхөө өгөөд үрэлжлүүлээд ирэхээр хүүхэд ч андашгүй угжиндаа дуртай болоод ирнэ. Хөх тань ч сулараад чинэрэх нь багассан байна.Эсвэл өдөртөө ээлжилж болно. Хөх хөхөж байсан хүүхэд угжруу орохоор ас байнгын амандаа нэг юм хөхөх гээд байдаг тул соосок юмуу зарим хүүхдүүд чихмэл тоглоомийнхоо үзүүрийг хөхөөд байдаг. Эдгээрий нь хорихгүй байвал хүүхдэд өөрт нь сэтгэл санааны хувьд эерэг юм.
Угжыг хэт халуун ч биш хүйтэн ч биш хөхний сүүтэй ойр санагдуулахын тул хүйтэн бүлээн байхад зүгээр(37°С)
Угж өгч байхадаа өөртөө наан ойрхон өгхөд хүүхэд таны үнэрт дассан байдаг тул угжаа сайн хөхдөг.
Хүүхэд бүр угжийг эсэргүүцэээд байвал яах вэ гэсэн асуулт байж болно. Тэгвэл хүүхдийг нэг дор их хүчилэлгүй хэдэн цагийн дараа ч юмуу ахин дахин оролдох.Мөн хэдэн өдрийн дараанаас ч ахин эхэлж болно.
За хөхнөөс угжны хоорондох шилтилтийн үе амаргүй байдаг тул дээрхи зүйлс нэмэр болох болуу гэж орууллаа. Би санаанаасаа зохиосон юм биш шүү орчуулга. Одоо харин өөрийн туршилгаас хэлэхэд хүү маань бүр мээмээ больсоноос хойш 7 хон хоноод ярвайгаад хөхдөггүйн байна лээ шүү дээ. Ямар эвгүй санагдсан гээч.Гэхдээ яахав дээ өөрөө гаргачаад хүүхдээ өрөвдөхөөс цаашгүй байлаа.
Блогийн нүүр » Хөхнөөс гаргахад яах ёстой вэ?
2009-11-05 21:24:15

Сэтгэгдэлүүд:
Neg odor egchtei tedniiheer orson; Tsahilgaan utasnii sharh boodog tom har lentiig arzailgaad yag aalz shig bolgood hohon deeree naatsan baisan....Huuhed n' hohoh geed irsen chini "ii, ii,,,, aalz" gechihsen suuj baisan... Yostoi tataagaad hayatsan...Oor arga alga, bi ajildaa yavmaar baina sh dee, gechihsen buur arga n' baragdsan tsaraitai suuj baisan...
Tus bolson uguig buu med...
за за наргиа. тэгээл эх болгон аргыг нь олчдог шдээ
Сэтгэгдэл үлдээх: